Соёлын сэргээн засварлалтын чиглэлээр Итали Улстай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сэргээн засварлалтын чиглэлээр Итали Улстай хамтран ажиллана

/2021.11.15/: Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Парис хотноо болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр ээлжит чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Итали улсын Гадаад хэргийн сайд Лүижи Ди Маёотой ЮНЕСКО-ийн төв байранд уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурал, тус байгууллагын дунд хугацааны стратеги, нээлттэй шинжлэх ухааны зөвлөмж зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн өвийн хороо зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар түлхүү ярилцаж, Итали улстай энэ чиглэлд хамтран ажиллаж, техникийн туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд соёлын сэргээн засварлалтын чиглэлээр хамтран ажиллахдаа их, дээд сургуулийн түншлэлд тулгуурлах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уулзалтын төгсгөлд Итали улсын Гадаад хэргийн сайд Лүижи Ди Маёо Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинг Итали улсад айлчлахыг урив.

МУ-ын эдийн засгийн их сэргэлтийн төлөөх хамтарсан тунхаг бичиг гаргалаа
МУ-ын эдийн засгийн их сэргэлтийн төлөөх хамтарсан тунхаг бичиг гаргалаа
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.