/2021.11.15/ УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн асуудлаар МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус хуульд Жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах болон жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчид төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудлыг тусгасан.
МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тус асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Учир нь энэ хууль хэрэгжээд 10 орчим жил болж байна. Нийгэмд тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгч байгаа. Хувийн хэвшлийнхний хэрэгжүүлж байгаа ажлыг төр хувьдаа авах хэрэггүй гэж үзсэн" гэсэн юм.