Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдол хамгийн их байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдол хамгийн их байна

/2021.11.15/: Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрх бүр сайжруулсан шахмал түлшийг хэрэглэн гал түлж байна.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа ч Сонгинохайрхан дүүрэгт АЧИ хамгийн их бохирдолтой буюу өндөр үедээ 418 заажээ. АЧИ 401-500 заах нь маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг тул дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Эх сурвалж: agaar.mn

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 378 жолоочийг илрүүлжээ
Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 378 жолоочийг илрүүлжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.