Бритни Спирсийг асран хамгаалах хугацаа дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бритни Спирсийг асран хамгаалах хугацаа дууслаа

Britney Spears will still have help after conservatorship ends

/2021.11.13/ Бритни Спирсийн 13 жилийн асран хамгаалах хугацаа дуусжээ.

Лос Анжелес дүүргийн Дээд шүүхийн шүүгч Бренда Пенни баасан гаригт болсон шүүх хурлын үеэр Бритниг асран хамгаалах зохицуулалтыг цуцалсан байна.

Ингэснээр түүний эд хөрөнгийг түр асран хамгаалагч болох түүний ааваас нь дуучинд шилжүүлнэ гэж шүүхээс мэдэгджээ.

Түүний эцэг Жэйми Спирс 2008 оноос хойш асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж, Бритнигийн санхүү, эмнэлгийн шийдвэрт хяналт тавьж байсан. Мөн Бритниг олон жилийн турш албадан дасгал хийлгэж, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглүүлж, эм уулгаж байсан талаарх мэдээлэл өнгөрсөн хугацаанд олны дунд нэлээд шуугиан дэгдээсэн юм.

Бритни Спирс шүүх хуралд оролцоогүй бөгөөд шүүхийн байрны гадаа түүний олон мянган дэмжигчид цугларч "асран хамгаалах хугацааг цуцалсан" шүүхийн шийдвэрт талархалтай байгаагаа илэрхийлжээ.

Спирс өөрийн инстаграм хуудаснаа, "Бурхан минь, би шүтэн бишрэгчиддээ маш их хайртай, үнэхээр галзуу юм. Би өдрийн турш уйлах байх!!!! Хамгийн сайхан өдөр ... Их Эзэнийг магтагтун ..." хэмээн нийтэлсэн байна.

Хэдийгээр Спирс өөрийн асран хамгаалалтыг дуусгавар болгож чадсан ч дуучин болон түүний аавын хоорондох хуулийн тэмцэл эцэслэгдээгүй байна.

Дараагийн шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 8, нэгдүгээр сарын 19-ний өдөр хийхээр товлосон бөгөөд энэ үеэр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хэлэлцэнэ гэж шүүхээс мэдээлжээ.

Гадаадаас ирэх иргэдийн АНХААРАЛД
Гадаадаас ирэх иргэдийн АНХААРАЛД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.