Т.Доржханд: 2022 оны төсвийг илүү хэмнэсэн, бодитой байх болов уу гэж бодсон ч тэгсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: 2022 оны төсвийг илүү хэмнэсэн, бодитой байх болов уу гэж бодсон ч тэгсэнгүй

/2021.11.12/ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг баталсан.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2022 оны төсвийг илүү хэмнэсэн, судалгаа шинжилгээтэй, бодитой төсөв байх болов уу гэж бодсон ч харамсалтай ахиад тэлчихсэн төсөв орж ирлээ. Үүнийг зогсоох цаг болсон. Асуудал төсөвт биш тогтолцоонд байна. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Төсвийн алдагдал жил бүр өсөж байна. Энэ чинь өр шүү дээ. Монгол Улсын эдийн засаг улам дордох магадлалтай байна.

Өнөөдрийн баталсан төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай, 18 их наяд төгрөгийн зардалтай.

Хөгжлийн төсөв ярихгүй бол тойргийн төсвөөсөө гарч чадахгүй байна. УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойрогт Сургууль, цэцэрлэг, жижиг гүүр, соёлын төв барьдаг энэ тогтолцоо дараагийн 30 жилд үргэлжлэх эрсдэлтэй байна.

Гэтэл авч байгаа өр нь өндөр дүнтэй болоод байвал өрийн хямралаас гарч чадахгүй. Хөгжлийн санхүүжүүлдэг төсвийн эх үүсвэрээ бид шийдэх боломжгүй байна. Үүнийг Сангийн яам болон УИХ-ын гишүүдийн буруу гэж хэлмээргүй байна. Нэгэнт тухайн тойргоос сонгогдсон гээд иргэдийн асуудлыг ярьдаг бол одоо улс орны асуудлыг ярих шаардлагатай. Сонгуулийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Монгол Улс нэг том тойрогтой, тойрогтоо хөгжлийн асуудлаа шийддэг, төсөв нь хөгжлийн санхүүжилтийн төсөв байна гэдэг агуулгаар ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийг мөн шаардах болно" гэв.

Хятад нүүрсний хэрэглээгээ 2026 оноос аажмаар бууруулж эхэлнэ
Хятад нүүрсний хэрэглээгээ 2026 оноос аажмаар бууруулж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.