ФОТО: “Хорин нэгэн Дара эхийн чуулган“ үзэсгэлэн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Хорин нэгэн Дара эхийн чуулган“ үзэсгэлэн болж байна

Дэлхийн урлагийн эрдэнэсийн санд монгол хүний оруулсан бодит хувь нэмэр хэмээн зүй ёсоор үнэлэгддэг бүтээлүүдийн нэг нь Г.Занабазарын урласан “Хорин нэгэн дара эх” баримал юм.

XVII зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болсон "Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг “чуулган” болгож анх удаа дэлгэн толилуулж буй тус үзэсгэлэн нь уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь үзэх боломжтой.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 11-ийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

Цагаан дара эх Г.Занабазар (1635-1723) XVII зуун, алт шармал, хүрэл цутгамал

Бусдын хүчийг дарагч дара эх Г.Занабазар (1635-1723) XVII зуун, алт шармал, хүрэл цутгамал

Ногоон дара эх XVII зуун, алт шармал хүрэл цутгамал

Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ
Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.