Катар Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Катар Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

/2021.11.09/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 8-ны өдрөөс Катар Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Бин Ахмад Бин Твар Аль-Кувари нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, газрын тос, батлан хамгаалах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн, Катарт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, газрын тосны чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх, мөн катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцав. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Султан бин Саад Аль-Мурайхи-тай уулзах үеэр Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаанд тулгарч буй зарим асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцахын сацуу ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд дарга Мухаммад Бин Ахмад Бин Твар Аль-Кувари-тай хийсэн уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Катарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас Катар Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Катарын хувийн хэвшлийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, Монгол – Катарын бизнес форумыг 2022 онд зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Айлын талаас Монгол Улсад хөрөнгө оруулах, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа нотлохын зэрэгцээ Монгол Улсын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид болон бизнес эрхлэгчдийг Катар Улсад хүлээн авч, бизнес форум зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

2024 онд багтаан далайн ёроолд байгаа 60 гаруй машиныг татан гаргана
2024 онд багтаан далайн ёроолд байгаа 60 гаруй машиныг татан гаргана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.