Нүүрсний хэрэглээг бууруулах дэлхийн чиг хандлагад бэлэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэрэглээг бууруулах дэлхийн чиг хандлагад бэлэн үү?

Дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгчгүй эко арал

Дэлхий нүүрстөрөгч багатай ирээдүйд шилжихэд шаардлагатай таван зүйл

Орчин цагийн амьдралын олон зүйлд бидний үйлдвэрлэдэг металл, эрдэс бодисууд бага ч болов орсон байдаг.

Мөн зарим зүйлс ихээр шаардлагатай болж байна.

Нар, салхи, зай хураагуур гэх мэт эрчим хүчний цэвэр технологиудыг аваад үз: эдгээрийг ажиллуулахын тулд дор бүрнээ их хэмжээний эрдэс бодис, металл ашиглахыг шаарддаг. Үнэн хэрэгтээ, цэвэр эрчим хүчийг илүү өргөнөөр хэрэглэх тусам (Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дэлхийн хэмжээгээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2023 он гэхэд 46% өсөх төлөвтэй байна) эрдэс бодисын ирээдүйн эрэлт хэрэгцээ улам их болно гэдгийг Дэлхийн Банк тогтоогоод байна.

Нүүрстөрөгч багатай дэлхийд ирээдүйд улам их хэрэгцээтэй болох таван төрлийн эрдэс бодис, металлыг танилцуулъя:

Салхи, нар, ус – сэргээгдэх эрчим хүч ашиглахад өөр юу хэрэгтэй вэ?

1. Зэс

Зэс бол манай гариг дээрх цахилгаан, дулааны эрчим хүчийг дамжуулдаг хамгийн шилдэг үнэт бус металл дамжуулагч юм. Зэсийг танай гэрийн цахилгаан дамжуулах утаснаас эхлээд салхин сэнст хөдөлгүүр гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хүртэл бүхий л зүйлд хэрэглэдэг. Энэ нь аливаа зүйлийг илүү үр ашигтай ажиллахад тусалж чаддаг учраас илүү тогтвортой ирээдүйд зэс чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн түүнчлэн ухаалаг технологиуд болон тээврийн хэрэгслийн цахилгаанжуулалтад өргөнөөр хэрэглэдэг. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудаас 4-6 дахин их зэс хэрэглэдэг байна.

2. Литий

Нүүрстөрөгч багатай ирээдүйд цахилгаан машинаас эхлээд цахилгаан дамжуулах шугам сүлжээ хүртэл бүх зүйлд илүү олон, илүү том зай хураагуурууд шаардлагатай болно. Энэ нь зай хураагуурын технологийн гол түүхий эд болох литий зэрэг эрдэс бодис их хэмжээгээр хэрэгтэй болно гэсэн үг. Дэлхийн Банкны тооцооллоор эрчим хүчний цэвэр технологиор хангахын тулд литийн дэлхий нийтийн эрэлт хэрэгцээ 2050 он гэхэд 965% хувь нэмэгдэнэ.

3 МВт-ын салхин турбин (Английн London eye алсыг харагчтай ойролцоо өндөртэй байдаг) барихад 4.7 тонн зэс, 3 тонн хөнгөн цагаан, 335 тонн ган, 1,200 тенн бетон ордог.

Electric car

Уур амьсгалын хувьд ухаалаг уурхай гэж юу вэ?

Бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд туслах шийдлийн нэг хэсэг байхыг хүсэж байна. Ийм ч учраас бид Дэлхийн Банкны Уур амьсгалын хувьд ухаалаг уурхайн санаачилга-д нэгдсэн анхны компанийн нэг болсон. Уур амьсгалын хувьд ухаалаг уурхай нь эрчим хүчний цэвэр технологид шаардлагатай металл эрдэс баялаг, металлын тогтвортой олборлолт, боловсруулалтыг дэмжихийн зэрэгцээ байгаль орчинд болон уур амьсгалд үзүүлэх нөлөөг бууруулна. /Рио Тинто компани/

3. Хөнгөн цагаан

Хөнгөн цагаан бол эрчим хүчний хэмнэлттэй тээвэрт ашиглахад төгс зохицсон хөнгөн, бат бөх металл юм. Хөнгөн цагаан их орсон автомашин нь ашиглалтынхаа хугацаанд уламжлалт загваруудтай харьцуулахад 17% бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг. Мөн хөнгөн цагаан нь хамгийн их эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой ашиглалт бүхий барилгын материалд ордог. Энэ нь зэврэлтэд идэгддэггүй, удаан эдэлгээтэй материал бөгөөд ерөнхийдөө хөнгөн цагаанаар хийсэн барилгын материалуудын 50-80 хувь нь дахин боловсруулсан металл агуулдаг. Мөн гэрэл ойлгох, тусгаарлах чанар нь эрчим хүчний хэмнэлтэд хувь нэмэр оруулж болно.

4. Борын хүчлийн давс

Борын хүчлийн давс гэж сонсоогүй юу? Тэгвэл та яг одоо түүнийг хараад сууж байна: Үүнийг ухаалаг утас, компьютерын дэлгэцээс эхлээд газар тариалангийн бордоо хүртэл бүхий л зүйлд хэрэглэж улмаар дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг тэжээхэд тусалдаг. Түүнчлэн барилгын дулаалгын чухал түүхий эд болдог бөгөөд танай гэрийг өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байлгаж улмаар цахилгаан ашиглалтыг багасгахад тусалж байна.

Wind turbine

Ул мөрөө багасгаж байна

Дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй байгаа эрдэс бодис, металлыг олборлоход их хэмжээний эрчим хүч зарцуулдаг.

Бид хүлэмжийн хий ялгарлын эрчмээ 2008 оноос хойш бараг 30% бууруулаад байгаа бөгөөд манай бизнесийн хэмжээнд хэрэглэж буй нийт цахилгаан эрчим хүчний 71% нь нүүрстөрөгч багатай сэргээгдэх эрчим хүч байна. Бид бас шатдаг түлшгүй хөрөнгийн багц бүхий уул уурхайн цорын ганц томоохон компани болоод байна. /Рио Тинто компани/

5. Титан

Титаны давхар ислийн бизнес 3 хэмжээст хэвлэлд зориулсан өртөг багатай металл нунтаг боловсруулж гаргах чиглэлээр ажиллаж байна. Энэ технологийг нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт ашигладаг бөгөөд ингэснээр металл хайлш цутгах шаардлагагүй болж, улмаар эрчим хүч хэмнээд зогсохгүй, хаягдлыг багасгана.

Халдварын тохиолдол буурч, өнгөрсөн 24 цагт 921 тохиолдол бүртгэгдлээ
Халдварын тохиолдол буурч, өнгөрсөн 24 цагт 921 тохиолдол бүртгэгдлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.