/2021.11.01/: Чех улсад төмөр замын бүхээг тросноосоо салсны улмаас нэг хүн нас баржээ. Аврагчид хоёр дахь бүхээгээс 15 хүнийг гаргаж чадсан байна.
Ням гарагт Бүгд Найрамдах Чех улсын хойд хэсэгт орших уулнаас бууж байх үед кабел машины бүхээг нь салснаас болж, оператор нь нас барсан гэж аврах албаны төлөөлөгч мэдэгдэв.
Чехийн онцгой байдлын алба Либерец хотын ойролцоох 1,000 метрийн (3,300 фут) Жестед уулын оргилд гарах зориулалттай унасан кабель машины хоёр дахь бүхээгээс 15 хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ.
Аврах албаны хэвлэлийн төлөөлөгч Михаэль Георгиев Чехийн телевизэд "Нэг бүхээг бууж байхдаа унасан. Дотор нь нэг хүн байсан бөгөөд харамсалтай нь бэртлийнхээ улмаас нас барсан" гэж мэдэгджээ.
Тус бүс нутгийн засаг захиргааны тэргүүн Мартин Пута амиа алдсан хүн бол тус тээврийн компаний ажилтан байсан гэж мэдээлсэн байна.
"Аз болоход хоёр дахь бүхээг хэвийн байрандаа үлдсэн ба 15 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Тэд ямар ч гэмтэлгүй, зүгээр л сэтгэл зүйн цочролд орсон байсан" гэж Георгиев нэмж хэлэв.
Телевизийн мэдээлснээр, Чехийн төмөр замын операторууд даваа гарагт кабелийн вагоныг засвар үйлчилгээ хийхээр хаах гэнэ.
Кабель машины үйлчилгээ анх 1933 онд нээгдэж, 1970-аад онд сэргээн засварласан ба энэхүү үйлчилгээг 1975 онд дахин нээгджээ.
Жестед уул нь Жестед-Козаковын нурууны хамгийн өндөр оргил бөгөөд Герман, Польш улсыг харах боломжийг олгодог гэнэ.
Эх сурвалж: dw.com