Өнөөдөр Төрийн ордноор юутай байна...
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Төрийн ордноор юутай байна...

/2021.11.01/ Өнөөдөр Төрийн ордонд намын бүлгүүд хуралдана. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажлын хэсгийн хуралдаан болно.

Өнөөдөр Төрийн ордонд хэлэлцэх асуудлууд:

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

Ажлын хэсгийн хуралдаан:

10.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Нийтийн мэдээллийн тухай болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

16.00

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон хэлэлцүүлгийн шатанд байгаа Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

16.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байна
Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байна
 
Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна
Улаанбаатар марафон 2024”-ийн 21 км-ийн гүйлтэд бүртгүүлэгчдийн тоо өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.