Украины зэвсэгт хүчинд олзлогдсон Оросын иргэдийг хамгаалахаа ОХУ амлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины зэвсэгт хүчинд олзлогдсон Оросын иргэдийг хамгаалахаа ОХУ амлав

/2021.10.30 /

Украины Зэвсэгт хүчин Оросын паспорттой Донецкын Бүгд Найрамдах Улсын /ДБНУ/ 37 оршин суугчийг олзонд хорьж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Донбасст Украины Зэвсэгт хүчинд (AFU) баривчлагдсан Оросын иргэдийн эрхийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ гэж Оросын ГХЯ амлалаа. "Саарал бүсэд" орших Донецк мужийн Волновахский дүүргийн Старомарьевка тосгоны 37 оршин суугч Украины армийнханд олзлогдсон тухай өмнө нь мэдээлж байсан.

ГХЯ-ны тайлбарт Старомарьевка тосгонд нөхцөл байдал хүнд байна: "Украины Зэвсэгт хүчний цэргүүд "шүүн шигших арга хэмжээ " гэж нэрлэгддэг үйл ажиллагааг үе үе явуулдаг байна. Тэд нэг төрлийн хөл хорио тогтоож, оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглодог. Энэ долоо хоногийн эхээр энэхүү "үйл ажиллагаа" онцгой ширүүн байсан.

“ОХУ болон ДБНУ-ын хос паспорттой иргэдээс бичиг баримтыг хураан авч, тухайн иргэд хүчирхийлэлд өртсөнбайна. 10-р сарын 27-нд болсон Холбоо барих бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь зэвсэгт халдлагахийхэд хүргэсэн. Буудлагын үеэр зөвхөн барилга байгууламж эвдэрсэн ч хүмүүс өртөж, гэмтээгүй "гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Оросын дипломатууд нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжилэхийг ажиглаж, Нормандын форматын түншүүд болох Франц, Герман, ЕАБХАБ-аас Киевийг Донбассын оршин суугчдын эсрэг хүчирхийллийн үйл ажиллагааг зогсоохыг уриалжээ.

"Бид өөрсдийн зүгээс Оросын иргэд хаана ч байсан, тэр дундаа Донбасст байгаа тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийх болно" гэж ГХЯ мэдэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийд өлсгөлөнгийн “цунами” үүсгэх эрсдэлтэй
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийд өлсгөлөнгийн “цунами” үүсгэх эрсдэлтэй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.