Их хэмжээний нарны галын улмаас өнөөдөр АНУ, Европ тивд Туйлын туяа харагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их хэмжээний нарны галын улмаас өнөөдөр АНУ, Европ тивд Туйлын туяа харагдана

/2021.10.30/

Пүрэв гаригт нарны томоохон дэлбэрэлт болсон нь бямба гарагт Дэлхийд хүрэх гэж байгаа нь хүчтэй геомагнит шуурга үүсгэж, туйлын туяаг АНУ болон Европ даяар харагдахад хүргэж болзошгүй байгаа ажээ.

Үндэсний далай ба агаар мандалын захиргаа /NOAA/нарын дэлбэрэлтийн улмаас үүссэн хэлтэрхий энэ бямба, ням гарагт дэлхий дөхөж ирэх ба G3 буюу "хүчтэй" геомагнит шуурган үүсэх ажээ. Геомагнит шуурганы хэмжүүр нь G1 буюу бага шуурга, G5, хүчтэй шуурга хүртэл үргэлжилдэг байна.

Энэхүү геомагнит шуурга нь зарим хамгаалалтын төхөөрөмжид хүчдэлийн тогтворгүй байдал, хуурамч дохиолол үүсгэж болзошгүй гэж NOAA анхааруулж байна. Энэ шуурганы улмаас өндөр давтамжийн радио унтарахад хүргэдэг ба дэлхийн наран тусах хэсэгт радио холбоо тасрахад хүргэж болзошгүй юм. Удахгүй болох геомагнит шуурганы хамгийн харагдахуйц нөлөө нь туйлын туяа үүсгэх ба АНУ болон Европын ихэнх хэсэгт харагдах болно.

Аляскийн их сургуулийн Фэйрбанксын геофизикийн хүрээлэнгийн Аврорагийн урьдчилсан мэдээгээр цаг агаарын нөхцөл байдал зөвшөөрвөл Орегон мужын Портландаас Нью Йорк хот хүртэл туйлын туяа харагдах боломжтой гэж мэдэгджээ. Энэ нь мөн өмнө зүгт Карсон Сити, Невада, Оклахома Сити, Хойд Каролинагийн Ролей зэрэг тэнгэрийн хаяанд харагдах боломжтой. Европт, цаг агаарын байдал сайн байвал туйлын туяа нь Норвеги, Швед, Финлянд, Шотланд тэр байтугай өмнөд хэсэгт Оросын Санкт-Петербург хот Ирландын Дублин, Германы Гамбург хотод ч харагдах боломжтой гэлээ.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардан авлаа
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардан авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.