Э.Одбаярын шүүх хурал яг одоо эхэлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаярын шүүх хурал яг одоо эхэлж байна

/2021.10.29/ "Nodoublestandard" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 23 хоносон байна.

Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөр, уургийн дутагдалд орсон талаар бид мэдээлсэн.

Бид Э.Одбаярын өмгөөлөгч Ч.Мөнхсайхантай холбогдож шүүх хурлын шийдвэр гарсан эсэх талаар тодруулахад:

- Яг одоо шүүх хурал болох гэж байна. Түүнийг сулласан, хилийн хориг тавьсан гэх ямар ч шийдвэр одоогоор гараагүй байна гэв.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Ажлын байраа бэлгийн дарамтгүй орчин байлгахыг уриаллаа
Ажлын байраа бэлгийн дарамтгүй орчин байлгахыг уриаллаа
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.