/2021.10.29/ Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Фэйсбүүк компани Мета хэмээх шинэ толгой компанийн нэрээ өөрчилснөө зарлалаа.
Энэ сарын эхээр Фэйсбүүк "зүгээр л сошиал медиа компани" гэсэн тодотголтой байхаа болихын тулд брэндээ өөрчлөх сонирхолтой байгаагаа мэдээлж байсан юм. Үүнтэй холбогдуулан үүсгэн байгуулагч Марк Зукерберг цаг гаруй тайлбар хийсэн бөгөөд компанийн гол анхаарал нь Metaverse юм гэжээ.
Тийм ч учраас Facebook нь цаашид метаверс болон бусад ирээдүйн технологид анхаарлаа төвлөрүүлэх учир шинэ нэрээ "Мета" болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Facebook, Instagram, WhatsApp зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Мета-гийн дор үйл ажиллагаа явуулах юм байна.
Зукерберг ирээдүйд хэрэглэгчид Facebook ашиглах шаардлагагүй болно гэж мэдээлжээ. Түүнчлэн өөрсдийн тэргүүлэх програмаа орхих нь нийгмийн мэдээллийн сүлжээний том компанийн хувьд чухал, гайхалтай алхам болох гэнэ.