“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 88 оюутан авах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 88 оюутан авах боломжтой

/2021.10.27/ Монгол Улсын их сургуулийн нэрэмжит тэтгэлэг зарлагджээ. Энэхүү тэтгэлгийг нийт 88 оюутан авах боломжтой юм.

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих.

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧ

Тэтгэлэгт нийт 8 суралцагчийг шалгаруулна

  • Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд үндэслэн сүүлийн хоёр улирал дараалан суралцаж, улирал дараалан 9-өөс доошгүй багц цагийн хичээлийг судалсан байх (мэргэжлийн магистрт хамаарахгүй),
  • 3,5-аас доошгүй голч дүнтэй суралцсан,
  • Эрдэм шинжилгээний багц цагаа биелүүлсэн байх (Суралцах хугацаандаа хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажил байх),

Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Удирдагч багшийн тодорхойлолт
  • Суралцагчийн хувийн төлөвлөгөө

БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧ

  1. Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагчдад олгох тэтгэлэгт 80 оюутан шалгаруулна. Үүнд:
  • Байгалийн ухааны салбарын 20 суралцагч
  • Бусад салбарын 60 суралцагч
  • Улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, сүүлийн гурван улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцагч, (байгалийн ухааны салбарын хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх)
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.
  1. Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн 5 суралцагч шалгаруулна.
  • МУИС-ийг төлөөлж Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч байх, (2021 оны амжилт тооцогдоно)

Хүсэлт гаргаж буй суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет/татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, (Монгол)
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар. (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх)
  • Олон улсын мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч оролцсон тэмцээний нотлох баримт

– Хос хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчийн хувьд зөвхөн суурь хөтөлбөрт нь тэтгэлэг олгоно.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 17 -ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Лавлах утасны дугаар: 77307730-1514

Санамж:

  • Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно.

Эх сурвалж: МУИС

Жендэрийн тэгш байдлыг хангах хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа
Жендэрийн тэгш байдлыг хангах хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.