/2021.10.27/: Зүүн Европын орнууд АНУ-ын анхаарлыг ОХУ-аас Хятад улстай сөргөлдөхөөр шилжүүлж байгаад түгшиж байна гэж Defense News мэдээлэв.
Тиймээс АНУ-ыг энэ бүс нутагт анхаарч, цэргийн оролцоогоо бэхжүүлэхийг түншүүд уриалав.
Пентагоны тэргүүн Ллойд Остин НАТО-гийн сайд нарын уулзалтын үеэр хэлэхдээ, технологийн салбар нь Бээжинг эсэргүүцэх гол салбаруудын нэг болно гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Цагаан ордны засаг захиргаа Хятад улсын Номхон далай дахь цэргийн түрэмгийлэл, хүний эрхийг зөрчиж буйг эсэргүүцэн холбоотнууд нэгдэх хэрэгтэй гэдгийг онцолсоор байна.
IA SM-News агентлаг ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг сулруулах гэсэн АНУ-ын оролдлого бүтэлгүйтэх магадлалтай гэж бичжээ.
Эх сурвалж: sm.news