/2021.10.27/ Ардчилсан намаас хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
А.Цэрэнбат:
Э.Одбаяр 23 дэх өдрөө өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь маш хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирж байна. 10 гаруй килограммаар турсан байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай оронд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Хүн төрөхдөө л эрхтэйгээ төрдөг. Энэ эрхийнхээ төлөө дуугарсан, тэмцсэн залуусыг яллагчаар татсан байна.
Бид аравдугаар сарын таванд ХЗДХЯ-ны гадаа иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчилсан шалтгаанаа тайлбарла хэмээн жагсаад тусыг эс олсон.
УИХ-д МАН олонх болсон. Монгол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд балчирдаж байна. CU-дэлгүүрийн захирал хийж чадахааргүй хэмжээний хүн шүү гэв. Э.Одбаярыг цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хэмээн баривчилсан.
Д.Мөнх-Эрдэнэ:
Х.Нямбаатар сайд аа. Өдөр бүр тантай уулзах гэж ирж байна. Та ажилдаа ирэхгүй байна.