/2021.10.27/: Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галаас эрдэнэт хүний амь аварчээ. Бусдын төлөө эрсдэл гаргаж, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Т.Эрдэм хүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Сурагч Т.Эрдэм 7 настайгаасаа эхлэн цагдаа болох мөрөөдөлтэй аж. Түүний өвөө мөн цагдаа байжээ. Өвөөгийнхөө хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харилцаж, сайн хүн болоорой гэсэн сургаалийг үргэлж санаж явдаг. Хүний амь аварч байхдаа балмагдаж сандарсан ч, нэгэн гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэсэндээ туйлын баяртай байгаагаа Т.Эрдэм хэлсэн юм.
Эх сурвалж: БШУЯ