/2021.10.27/ Улсын сургуулийн багш нарын зааж байгаа агуулга танд хангалттай санагддаг уу? Энэ талаар эцэг эхчүүд болон төгсөх ангийн сурагчдаас асуухад дуу нэгтэй хангалтгүй хэмээн хариулж байв.
Багш нарт буруу өгөхөөсөө өмнө тэд хэдэн хүүхдийн ачаалал авч байгааг судалж харлаа. Хүснэгтэд дурдсанчлан нэг багшид 21-34 хүүхэд ногдож байв.
Энэ тоо олон улсад ч гэсэн адилхан байдаггүй биз хэмээн нэг багшид хэдэн хүүхэд ногдож байгаа талаар судаллаа. Үр дүн нь:
- 2020 оны байдлаар БНСУ-д бага сургуулийн нэг багшид 14.2, дунд сургуулийн багшид 10.8, ахлах сургуулийн нэг багшид 10.1 хүүхэд ногдсон байлаа. /статиста сайтын судалгаа/
- Урд хөрш болох БНХАУ-д 2018 оны судалгаагаар нэг багшид 18 сурагч ногдсон байв. /глобал экономи сайтын судалгаа/
- 2020 оны байдлаар ОХУ-ын сургуулийн нэг багшид 18 сурагч /статиста сайтын судалгаа/
Ингээд харвал ойролцоогоор олон улсын гурван багшийн хийх ажлыг Монгол Улсын нэг багш хийж байгаа юм.
Доорх судалгаанд дурдсан таван сургуульд ажиллаж байгаа багш нарын 40-өөс дээш хувь нь ямар нэг зэрэг цолтой байна.
Мөн сургуулиуд хүчин чадлаасаа хэд дахин давсан тооны хүүхдийг сургаж байгааг доорх үзүүлэлтээс харж болно.
ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Харин орон нутагт нөхцөл байдал харьцангуй өөр байна. Зарим сургууль хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь ч харагдана.
ХОТЫН СУРГУУЛИУД 2-3 ДАХИН ӨНДӨР АЧААЛАЛТАЙ БАЙНА
- СБД-ийн нэгдүгээр сургууль 1560 сурагчийн хүчин чадалтай ч 2 дахин их буюу 3678,
- БЗД-ийн 44 дүгээр сургууль 1580 сурагчийн хүчин чадалтай ч 3 дахин их буюу 4676,
- СХД-ийн 67 дугаар сургууль 1560 сурагчийн хүчин чадалтай ч 2 дахин их буюу 3057 сурагчийг тус тус сургаж байна.
ЭЕШ-ын дунджаар "Шинэ эрин" сургууль 613 оноо гарсан нь доорх судалгааны хамгийн өндөр үзүүлэлт байна. Эндээс сургуулийн үзүүлэлт нь хүүхдүүдийн сурлагын чанарт шууд нөлөөлж байгааг харж болно.
Нэг ангид сурах сурагчийн тоо, багшид очих ачаалал гээд ул сууринаас нь л эхэлж боловсролын тогтолцоог засах шаардлага гарч байна. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ч үндсээр нь шинэчлэх шаардлагатай байгааг нэгэнтээ хэлсэн юм.
ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Орон нутгийн хувьд хэдийгээр суралцагчийн тоо нь хотынхоос цөөн ч сурлагын чанар нь тааруу байгааг доорх үзүүлэлтээс харж болно.
Дата эх сурвалж: Боловсрол Шинжлэх Ухааны яам