С.Батболд: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээврийн салбар дэмжлэг үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батболд: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээврийн салбар дэмжлэг үзүүлнэ

С.БАТБОЛД:  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТЭЭВРИЙН САЛБАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга нар оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Жуулчин тээврийн өнөөгийн байдал, шийдвэрлэх гол асуудлууд” сэдвээр тавьсан илтгэлдээ “Аялал жуулчлалын салбарын гол хүчин зүйлд агаарын, төмөр замын, авто замын тээвэр багтана. Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ нислэг хумигдаж, аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон.

Дэлхийд нэг жилд дунджаар тэрбум орчим хүн аялал жуулчлалын салбараар ямар нэгэн байдлаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. 2030 он гэхэд дээрх тоо 58 хувиар өсөх дүн гарсан. Харин манай улсын хувьд агаарын тээврийн салбарын 2020 оны үзүүлэлтийг 2019 онтой харьцуулахад 40-70 гаруй хувиар, орлого нь 67.1 хувиар буурсан тоо бий.

Гэхдээ цаашид зөвхөн гадаадынх гэлгүй дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээврийн салбар дэмжлэг үзүүлнэ. Үүний нэг жишээ нь, энэ сарын 31-нд Завхан аймгийн төв Улиастайг нийслэлтэй холбосон автозамын зорчих хэсгийг нээнэ. Цаашлаад 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох явцад 106 сум, хилийн 5 боомт мөн адил холбогдсон байгаа. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн сүлжээ бий болсон гэж ойлгож болно. Цаашдаа дан ганц агаарын тээвэр гэхгүй авто зам, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох ажлыг 2022 оны улсын төсвөөр эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Сайжруулсан түлш тээвэрлэх гэрээний тарифт өөрчлөлт оруулахыг хүслээ
Сайжруулсан түлш тээвэрлэх гэрээний тарифт өөрчлөлт оруулахыг хүслээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.