Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга бол ЗУУНЫ МАНЛАЙ ХУЛГАЙЧ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга бол ЗУУНЫ МАНЛАЙ ХУЛГАЙЧ

/2021.10.25/ ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Хаан банкны хувьцааг хууль бусаар авсан эсэх талаар болон Аса циркийн нөхцөл байдлын талаар иргэд мэдээлэл хийж, АТГ-т албан бичиг хүргүүллээ.

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ:

Би зангиагаа зүүгээд хувцасаа өмсөөд АТГ-ийн үүдэнд ирлээ. Надад айх юм алга. Намайг хорьвол хорь. Арай ч хорих ангид амийг минь хорлочихгүй байлгүй. Би Ерөнхий сайд байсан бол мөнгөө ингэж үрэхгүй. Эмч нарын цалинг нэмэх байсан.

Тэрээр АТГ-ыг хуулийн дагуу ажиллахыг шаардсан юм.

Х.Нямбаатарыг Үндсэн Хуулийн Цэцэд өгөхөө мэдэгдлээ. Түүнийг гадаадад айлчлах үедээ гулгаа массажид ордог байсан гэв.

Херо Баатарын талаар: Мэдээллийн урсгал гэж нэвтрүүлэг хийж мөнгө үрсэн. Зүгээр л шар мэдээг их хэмжээний мөнгөөр хийсэн. Би энэ мөнгийг эргэж төрд төлүүлнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй ах гэдгийг нотлуулъя.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар:

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, хотын дарга Д.Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж нь АСА циркийг хууль бусаар авсан талаар шалгуулна гэв.

Х.Баттулгад ял өгөх хэрэгтэй. Тэр бол зууны манлай хулгайч, өнөөдрийг хүртэл Монголын төмөр зам, дэд бүтцийг гацаасан. Их Майдар гээд хот барина гээд байгаа. Хот барихад эхлээд авто зам, цэвэрлэх байгууламж дэд бүтэц зэргийг барьдаг юм. Хот байгуулахад бурханы хөшөө барьдаггүй юм.

Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагад өгнө гэж хэлсэн талаар:

- Иргэний эрх шүү дээ. Шалгуулъя.

Улаанбаатарын түгжрэл, утааны асуудалд нийслэлийн үе үеийн засаг дарга нар буруутай. АН 2024 онд нэг ч бөхийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Зөвхөн шинжлэх ухаанч, бизнес эрхлэгч зэргийг дэвшүүлнэ.

Видео: Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай гэдэг нь тодорхой болсон
Видео: Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай гэдэг нь тодорхой болсон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.