Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ

Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаар НЭМГ-ын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа:

Шинжилгээний хариуг олгох системээр

Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна.

Эдгээр систем нь шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм. “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээний бүртгэлийн систем болох www.eruul.gov.mn-ийг 2020 оны 12 дугаар сараас эхлэн ашиглаж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд энэ систем чухал нөлөө үзүүлсэн.

Нэг хоногт хийж байгаа маш олон шинжилгээний хамрагдалтын мэдээлэл цаг, минут, секундээр тоологддог. Хамрагдалт хаана их, хаана бага байгааг шууд хянах боломжтой юм.

Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан тандалт, судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй хийх болсон. Энэ ажиллагааг цахим системгүйгээр хийх нь төвөгтэй байсан учраас бид 2020 оны гуравдугаар сараас гэрэгэ системийн хамт олонтой хамтран тандалтын системийг хийж эхэлсэн юм.

Энэхүү тандалтын систем нь өдөр тутмын батлагдсан тохиолдлын мэдээллийг өрхийн эмч, хяналтын эмчид шууд өгч байгаагаараа онцлогтой. Мэдээллийг шууд авснаараа хяналт, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн хавьтлын хүрээний судалгааг явуулах, хавьтлыг шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

Системийн хөгжүүлэлт

Бид дархлаажуулалтын систем, эмнэлэг хоорондын бүртгэлийн систем, шинжилгээний цаг авах системүүдийг бий болгосон. Шинжилгээ авах ажил нөөцтэй холбоотой учир шинжилгээний цаг авах систем одоогоор ажиллахгүй байгаа.

Гэсэн хэдий ч бид халдварын хяналтыг хийх, шинжилгээнд дараалал үүсгэхгүйн тулд цаг захиалгын системийг эргэн сэргээж, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

НҮБ-аас “эко цахилгаан үүсгүүр“-ийг суурилуулахад дэмжлэг үзүүлнэ
НҮБ-аас “эко цахилгаан үүсгүүр“-ийг суурилуулахад дэмжлэг үзүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.