ГИХГ-ын 70 гаруй төрлийн төлбөрийг Qpay-ээр төлөх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГИХГ-ын 70 гаруй төрлийн төлбөрийг Qpay-ээр төлөх боломжтой

May be an image of text that says '회l засг монго упсын хууль зуй, дотоод хэргийн яам NAEEIOK 0e гадаадын иргэн, харьяатын газар уйлчилгээний хураамжийг 百純 Pay P телдег боллоо. 魂 immigration.gov.mn 1800-1882'

/2021.10.19/: 70 гаруй төрлийн үйлчилгээний хураамжийг Qpay-ээр төлөх боломжтой боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн "Гэрэгэ киоск"-ийг өнгөрсөн тавдугаар сараас үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Тэгвэл төлбөр төлөх цахим сувгийг дахин нэмэгдүүлж, QPay үйлчилгээг өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Тодруулбал, үйлчлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн ашигладаг банкны аппликейшнээ ашиглан, виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой 70 гаруй төрлийн үйлчилгээний хураамжийг Qpay-ээр төлөх юм.

Ингэснээр үйлчилгээний хураамж төлөхийн тулд заавал банканд дугаарлаж, хугацаа алдах шаардлагагүй, хялбар аргаар төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: ГИХГ

Хамтын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал болов
Хамтын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал болов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.