Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ олимпийн нээлтэд оролцохгүйгээ мэдэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ олимпийн нээлтэд оролцохгүйгээ мэдэгдлээ

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн онд албан тушаалаасаа огцорсон билээ.

Тэгвэл тэрбээр маргааш эхлэх олимпийн нээлтэд оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

Тус улсын засгийн газар Токио хотод онц байдал, вирусын хязгаарлалт тогтоосны дараа оршин суугчид болон зочдын эрүүл мэндэд учрах эрсдлийг хамгийн бага хэмжээнд байлгах үүднээс Абэ ёслолд оролцохгүй байхаар шийдсэн гэж NHK мэдээлэв.

Түүний оронд Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Суга баасан гарагийн орой төлөвлөсөн нээлтийн ёслолд оролцох төлөвтэй байна.

Олимпийн нээлтэд 950-аас цөөн хүн, тэр дундаа дэлхийн 15 орчим удирдагч, хүндэт зочид оролцоно гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байгаа.

Япончуудын нийт иргэдийн зөвхөн гуравны нэг нь л дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн тул олимп нь цар тахлыг улам дэгдээж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Australian Associated Press

Коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгнө
Коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгнө
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.