Ж.Батсуурь: Г.Занданшатар Ерөнхийлөгчийг тангараг өргөх үеэр согтуу явж байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Г.Занданшатар Ерөнхийлөгчийг тангараг өргөх үеэр согтуу явж байсан

No description available.

/2021.10.18/ Өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулсан. Үүний дараагаар О.Цогтсайхан тэргүүтэй намын бусад гишүүд мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Би өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлын дараа орон нутагт ажиллаж яваад өнгөрсөн шөнө ирсэн. Үндсэндээ түрүү долоо хоногт байгаагүй гэж хэлж болно. Д.Ганбат дарга олон удаа хариуцлагагүй үйлдэл гаргаж, бүлгийн нэрийн өмнөөс удаа дараа худал мэдэгдэл хийсэн. Түүнчлэн АН-ын нэрийн барьж эрх баригч нартай наймаалцсан.

1992 оноос хойш Монгол Улсад найман удаа сонгууль боллоо. Миний хувьд 1992 онд оюутан байсан. 1996 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл 7 удаагийн сонгуульд орж 7 удаа ялалт байгуулсан. Тойрогтоо хамгийн олон удаа ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмнийхээ итгэлийг олчихсон хүмүүсийг АН-ын бүлгээс хөөж байгаа нь өөрөө буруу юм. Г.Занданшатар толгойлогчтой намынхантай манай бүлгийн дарга эвсэн нэгдэж бүлгийн гишүүдийн гарын үсгийг наймаалцах замаар нийгэмд ташаа ойлголтыг төрүүлж байна" гэв

Мөн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Батсуурь гишүүнийг согтуу байна гэж хэлсэнтэй холбоотойгоор тайлбар өгсөн юм.

Тэрбээр, "Би Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж ойлгодог. Хавар өлсгөлөнгийн үеэр мэдээлэл хийхдээ "хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй" шал согтуу явж байсан. Ерөнхийлөгчийг тангараг өргөх үеэр ч мөн согтуу байсан. "Халтмаагийн Хүрэлсүх" гээд үгээ хольж солиод улс даяар шившгээ дэлгэсэн. Үүнийг хэлсний хариуд хамгийн сүүлд УИХ-ын чуулган хааж байхад намайг согтуу байна гээд алх цохисон. Тухайн өдөр би чуулганы хуралдаанд хамгийн түрүүнд ирсэн. Огт гараагүй. Бичлэгийг нь шалгасан ч болно. Өдөр нь гарч хамт олонтойгоо хоол идсэн. Эмчилгээтэй байгаа учраас уух ямар ч боломж байхгүй. Тэгээд ч их хурлын танхимд согтуу орж байсан түүх байхгүй, орох ч үгүй. Г.Занданшатар өөрөө байнга согтуу байдаг" гэсэн юм.

УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.