Архангай аймгийнхан өндөгтэй өлсөнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймгийнхан өндөгтэй өлсөнө

/2021.07.22/: Засаг даргаа огцруулахыг эсэргүүцсэн Архангай аймгийнхан өндөгтэй өлсгөлөнд бэлтгэж байна.

Аймгийн засаг даргыг огцруулах ИТХ ын шийдвэрийг хууль бус гэж үзсэн 150 гаруй иргэн одоогоор эсэргүүцлийн өндөгтэй жагсаал цаашлаад өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Архангай аймгийн ИТХ ын АН бүлэг оролцоогүй байхад хурал хийсэн байна.

Бүлгийн хурал дуусаагүй шийдвэрээ нэгтгээгүй байхад албан ёсны хурал болгосон гэж үзэж байна. Өчигдөрөөс АН ын бүлгийн дарга Ч.Мөнхбат мэдэгдэл хийж эсэргүүцсээр байгаа. Хурлын шийдвэрийг албажуулахгүй байх талаар яг одоо ИТХ ын дарга Х.Батжаргалд шаардлага хүргүүлэн хариу хүлээж байна.

Аймгийн засаг дарга Д. Золжаргал нь одоогоор Ковидын халдвар гэр бүлээрээ авсан биеийн байдал нь хүндэвтэр байгаа гэж мэдээллээ.

Дельта хувилбар ямар шинж тэмдэгтэй вэ?
Дельта хувилбар ямар шинж тэмдэгтэй вэ?
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.