/2021.10.17/ Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар циркийн барилгын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Цирктэй холбоотой асуудал Д.Дагвадоржийн хувь хүний бизнесийн асуудал. Цирктэй холбоотой асуудлаар зохион байгуулалттай дайрч байна гэж харж байна.
Өөрсдөө гуйгаад үсэрч ороод авчихсан юм шиг ярьж байгаа. Тийм зүйл огт байхгүй. 2005 онд Циркийн олон мянган ажилчид циркийг хувьчлах хүсэлт тавьсан. Газрын албанд Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ. Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон.
2006 онд миний бие энэ барилгын асуудлаас их болгоомжилж байсан.
Орчин үеийн хотын төвийн өнгө үзэмжийг нэмсэн төсөл явж байгаа гэж харж байна. Түүнээс биш Д.Сумъяабазар дүүдээ газар аваад өгчихсөн гэж дэмий юм яриад байдаг. Тийм зүйл огт байхгүй.
Хуучин цирктэй холбоотой асуудал дээр өмч хувьчлалтай холбоотой асуудал орж ирсэн. Тэр газрыг авна гэсээр байгаад авсан. Түүнийг нь буцаагаад өгсөн. Бүгд хувь хүний гарт ороод шамшигдаад үрэгдээд дуусдаг.
Циркийн хойд талын газар дээр олон ААН 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих төлөвлөгөөтэй байсан. Тэр газрыг ногоон байгууламж хэлбэрээр нь иргэдийн ая тухтай байдлыг хангаж өгөх үүднээс хамгаалж байсан гэж харж байгаа.
Бишрэлтийн Ундармаа наад талаас нь, Буянгийн Жагаа нөгөө талаас нь, Цандэлэг нөгөө талаас нь зогсоол болгох гээд, өмнөх циркийн удирдлагууд тав зургаан орон сууц барих төсөл бэлдчихсэн газрыг нь авна гээд явж байсан.
Циркийн хойд талын газрыг авах гэж байна гэж яриад байна. Хотын даргын хувьд бусармаг зүйл хийхгүй, ашиг сонирхлын зөрчил огтоос байхгүй.