Нэмэлт санал хураалт: Хэнтий аймагт ирц 45.19%, СХД-т 47.40% байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэмэлт санал хураалт: Хэнтий аймагт ирц 45.19%, СХД-т 47.40% байна

/2021.10.15/ УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдаж байна.

Согуулийн ирц 21 цагийн байдлаар Хэнтий аймагт 45.19%, Сонгинохайрхан дүүрэгт 47.40%-тай байна.

Нэмэлт санал хураалтын ирц 16 цагийн байдлаар Хэнтий аймагт 41.51%, СХД-т 44.01% байсан юм.

Хэнтийд сонгууль өгөх СНЖ-д бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 50,752 байгаагаас 22,936 хүн саналаа өгөөд байна.

Тус аймагт 65-69 насныхны ирц хамгийн өндөр буюу 63.61%-тай байгаа бол хамгийн бага оролцоотой нь 18-19 насныхан байгаа юм. Хэнтийд сонгууль өгөх 18-19 насны 2,461 сонгогогч байгаагаас дөнгөж 547 нь саналаа өгчээ.

No description available.

Харин СХД-т сонгууль өгөх СНЖ-д бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 114,004 байгаагаас 54,037 хүн сонгуулиа өгчээ.

Тус дүүрэгт 18-19 насныхны ирц тааруу байсан бол 21 цагийн байдлаар идэвхижиж 45.41%-тай боллоо. Сонгууль өгөх ёстой 3,977 иргэнээс 1,806 нь саналаа өгөөд байна.

No description available.

Хэнтий аймгийг төлөөлөх шинэ гишүүнээр Ц.Идэрбат сонгогдлоо
Хэнтий аймгийг төлөөлөх шинэ гишүүнээр Ц.Идэрбат сонгогдлоо
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.