CU брэнд хувьцаа гаргахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CU брэнд хувьцаа гаргахаар боллоо

/2021.10.14/ “CU-д тавтай морил" Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрлийг олголоо.

Премиум Групп нь 2015 онд “Сэнтрал Экспресс” дэлгүүрээ нээснээр Монгол Улсад конвиниенс сүлжээ дэлгүүр хөгжих анхны суурийг тавьсан түүхтэй. Улмаар 2017 онд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийг үүсгэн байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-ын БиЖиЭф Ритэйл Ко., ЭлТиДи компанитай CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийг Монгол Улсад нэвтрүүлэх Мастер франчайзийн гэрээг байгуулсан юм.

Эдүгээ тус компани нь хэрэглэгч бүхий л хэрэгцээгээ нэг дороос авах боломжтой ая тухтай үйлчилгээг 127 салбар дэлгүүрээр үзүүлэхээс гадна түгээлтийн систем, хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мэдээлэл технологийн шийдэл, нийгмийн дэд бүтэц зэрэг цогц системийг хөгжүүлж Монгол Улсын ая тухтай дэлгүүрийн зах зээлийн 74 хувийг эзлээд байна.

Тус IPO-гийн олон нийтэд зориулсан танилцуулгын аян 2021.10.15-28-н хүртэл явагдах бөгөөд 2021.10.29-11.04 хүртэл захиалга авах юм.

“Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал“ сэдэвт сургалт болно
“Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал“ сэдэвт сургалт болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.