Сергей Диордица: Ор зохицуулалтын багийг ажиллуулж байгаа нь оновчтой шийдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сергей Диордица: Ор зохицуулалтын багийг ажиллуулж байгаа нь оновчтой шийдвэр

1-IMG_4148.jpg

/2021.10.13/ УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

УОК-ын зүгээс өвчлөлийн тархалтыг богино хугацаанд хумих, нас баралтын тоог бууруулахад чиглэсэн стратегийг баримтлан ажиллах, бүх шатанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хүчил төрөгчийн хангалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица уулзалтын үеэр, шуурхай штабын дэргэд эмнэлгийн ор зохицуулалтын багийг ажиллуулж байгаа нь өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилах, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд оновчтой шийдвэр болж байгааг онцоллоо.

Эх сурвалж: ОБЕГ

“Мод“ үзэгчтэй хандивын тоглолт болно
“Мод“ үзэгчтэй хандивын тоглолт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.