/2021.10.13/ Засгийн газрын хуралдааны шийдвэрлэлийг танилцууллаа.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Аравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотод түлш түгээлт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар хэлэлцсэн.
Улаанбаатар хотод сайжруулсан түлшний түгээлтийг тогтмол байдалд шилжүүлэх, ялангуяа иргэдийн эрэлтийн асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 500 цэг ажиллаж байна.
Одоогийн байдлаар Төв аймагт байрлах дундын бүсэд 131,600 тонн түүхий эд буюу медлин нөөцлөгдсөн байна. Баруун, зүүн бүс нийлээд 207 мянган тонн медлин бий. Энэ нь 80 гаруй хоногийн нөөц юм.
2. Барьцалдуулагч эд: Одоогийн байдлаар 2293 тонн бодим нөөцөлсөн. Энэ нь 65 мянган тонн түлшний үйлдвэрлэлийн нөөц юм.