Сайд Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг болиулахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг болиулахгүй

Өчигдөр цахим орчинд НӨАТ-ын буцаан олголтыг цаашдаа байхгүй болгоно гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар сангийн сайд Б.Жавхлан Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ тайлбарлалаа.

Сайд Б.Жавхлан : Би буруу ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Сэтгүүлч надаас асуухдаа НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх үү гэж асуусан.

Би хариулахдаа НӨАТ 10 хувь нэмэгдэхгүй, буцаан олголтыг болиулахгүй гэж хэлсэн. НӨАТ нь ОУ-ын сонгодог татварын хэлбэр. Манай улсын буцаан олголтын хувь багадаа ордог. Цаашдаа бид НӨАТ-ын татвар төлөлтийн сууриа тэлэх хэрэгтэй.

Португаль, Тайвань гээд цөөн хэдэн улс л буцаан олголт хийдэг. Тэр цөөн улсын нэг нь манай улс юм.

Видео: Гадаадаас нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?
Видео: Гадаадаас нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.