Б.Жавхлан: Энэ жил нүүрсний экспортод Монгол Улс хүнд цохилт авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Энэ жил нүүрсний экспортод Монгол Улс хүнд цохилт авна

No description available.

/2021.10.13/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, "Чингэлэгт терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй байна. Эхний ээлжинд БНХАУ-ын худалдаж авсан нүүрсийг яаралтай, түргэн шуурхай хугацаанд гаргаж өгөх хэрэгтэй байна. Манайхаас худалдаад авчихсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний экспортын тал дээр манайх хүнд цохилт авна" гэлээ.

Мөн тэрбээр, "Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээрт, Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт, орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон" гэв.

Ким Чен Ун бүс нутгийн тогтворгүй байдалд АНУ-ыг буруутгав
Ким Чен Ун бүс нутгийн тогтворгүй байдалд АНУ-ыг буруутгав
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.