97 дугаар сургуулийн спортын талбайг тохижуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

97 дугаар сургуулийн спортын талбайг тохижуулж байна

/2021.10.12/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн биеийн тамир, спортын талбайг тохижуулж байна. Уг талбайг олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайтай болгон тохижуулж байгаа юм.

Иргэдийн амьдрах тав тухтай орчныг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3393 ам метр талбайд тохижилт хийж буй. Тохижилтын ажлын хүрээнд талбайг стандартад нийцсэн хиймэл зүлгээр бүрж, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай хийж, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж байна. Тохижилтыг “Тэнгисийн шүр” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Adele: “Салалтад өөрийгөө бүү буруутгаарай“
Adele: “Салалтад өөрийгөө бүү буруутгаарай“
 
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.