Шүүхийн ерөнхий зөвлөлийн БНХАУ-тай хамтарсан сургалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн БНХАУ-тай хамтарсан сургалт боллоо

/2021.09.29/: Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан 11 дэх удаагийн “БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах” сургалт гурван өдөр үргэлжиллээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалж цахим хэлбэрээр зохион байгуулсан энэ удаагийн сургалт Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн байгууллага хоорондын харилцааг шинэ шатанд гаргасныг оролцогчид онцлов.

Монгол хэлээр, Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн хэллэгт дүйцэхүйцээр БНХАУ-ын шүүхийн тогтолцоо, онцлогийг тайлбарласанд талархаж байгаагаа Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал илэрхийллээ. Тэрбээр “Орон нутгаасаа гадаад улсын шүүхийн туршлага судлах сургалтад оролцсон анхны тохиолдол юм. Энэ удаагийн сургалт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад цаашид үргэлжлүүлэн сурах, судлах гүүр боллоо” гэв.

БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн ерөнхийлөгч Сун Шиаоён цахим хэлбэрээр зохион байгуулсан сургалт нь хоёр улсын харилцаа, шүүх байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасныг тэмдэглээд, иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхжихэд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой биечлэн танилцахыг урилаа.

Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчилж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж ажиллахаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа хэлсэн үгэндээ онцолж, цахим сургалтыг зохион байгуулсан, оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш нарт талархлаа илэрхийлэв.

БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах сургалтад Монгол Улсын шүүхийн 13 шүүгч, шүүхийн захиргааны долоон ажилтан оролцов.

Эх сурвалж: ШЕЗ

Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ?
Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.