“Роснефть“ компанийн урсгал засвар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Роснефть“ компанийн урсгал засвар тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

/2021.09.27/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол улсын хувьд гадаад орноос бүрэн газрын тосны хэрэглээгээ хангадаг. Үүнээс 95 хувь нь ОХУ, таван хувь нь БНХАУ юм.

ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн асуудлаар ажиллаад ирсэн багийнхны төлөөлөл "Аравдугаар сарын 1-нээс ААН-үүдийн захиалга 44,000 тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас манайд нийлүүлэхээр байна. "Роснефть" компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн.

БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1,000 тонн авто бензин хэрэглэдэг. Авто бензинийг ААН-үүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд маань хүлээцтэй хандахыг хүсье" гэв.

“Мобифинанс“ ХХК 14 хувийн хүүтэй бонд гаргана
“Мобифинанс“ ХХК 14 хувийн хүүтэй бонд гаргана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.