/2021.9.21/ Сүргийн дархлааг тогтоохын тулд хүн амын багадаа 90-95 хувь нь вакцинд хамрагдах шаардлагатай.
Гуравдугаар сараас дархлаажуулалт хийсэн гэж үзвэл хагас жилийн хугацаанд Монгол Улс хүн амынхаа 65,3 хувийг ковидын эсрэг дархлаажуулалтад хоёр тун бүрэн хамруулжээ. Эдгээрээс 5 хувь нь ковидын халдвар авсан гэж ЭМЯ мэдээлж байна. Үүнийг тоогоор илэрхийлвэл 100 мянга орчим хүн болох юм.
Цаашдаа сүргийн дархлаа тогтох хүртэл буюу дархлаажуулалтад хамрагдах боломжгүй иргэдээ хамгаалах хэмжээнд хүртэл бидэнд багагүй хугацаа шаардлагатай байна.
Энэ хугацаанд ковидын халдварыг тусахгүй байхын тулд дэглэмээ баримтлах, тусвал аль болох бусдад халдаахгүй байх нь хөгшин настай хүмүүс болон суурь өвчтэй залуусын амь насыг аврах юм.
Монгол Улс өнөөдрийн байдлаар ковидын улмаас нийт 1059 иргэнээ алдаад байна. Халх голын дайнд монголын талаас 800 гаруй хүн амиа алдсан байдаг.
Дэлхийн улс орнуудын ковидын улмаас нас баралтыг сүүлийн хоёр долоо хоногийн тоог түүний өмнөх хоёр долоо хоногийн тоотой харьцуулан харуулсан байна. Энэ харьцуулалтад цэнхэр өнгө рүү байгаа нь сүүлийн хоёр долоо хоногт нас баралт буурсан, харин улаан хүрэн өнгөтэй нь нас баралт өссөн үзүүлэлт юм.
Энэ үзүүлэлтээс харвал дэлхий дахинд манай улсын нас баралт өндөр байна.