С.Амарсайхан Истанбул дахь чөлөөт бүсийн захиргаатай уулзаж ярилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан Истанбул дахь чөлөөт бүсийн захиргаатай уулзаж ярилцлаа

May be an image of 6 people, people standing, indoor and text that says 'DESBAS ESB'

/2021.09.21/: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душамбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

Дашрамд дурьдахад чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Туркийн Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 1 дүгээр сард байгуулсан билээ.

Энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чөлөөт бүсийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан Турк Улсын туршлагаас суралцах, цаашлаад Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх Туркийн жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлд тургуурласан менежментийн загвараас судлах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудад үзүүлж буй татварын хөнгөлөлт, үйлчилгээний үнэ тариф зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тус чөлөөт бүсийн Ерөнхий захирал Хакан Жейлантай ярилцаж, илэн далангүй санал солилцов.

Мөн Туркийн Худалдааны яамны Чөлөөт бүсийн газрын захирал Али Баярактар уулзалтанд оролцож, төрөөс чөлөөт бүсийн чиглэлээр баримталж буй бодлого, ААН-үүдэд олгодог тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар товч мэдээлэл өгөв.

Турк Улсад өдгөө 18 чөлөөт бүс байдгаас Истанбул хотыг түшиглэн байгуулсан 3 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг юм.

Десбаш чөлөөт бүсийг 1993-1995 онд байгуулж, улмаар 1995 оноос хойш тогмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2008 оноос менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн, өдгөө тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй 300 орчим компани, аж ахуйн нэгжүүд 6000 орчим ажлын байрыг бий болгож, жилдээ 2-3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа, бараа үйлчилгээ тус чөлөөт бүсэд эргэлддэг байна.

Эх сурвалж: ШСАА

Вакцин тариулсан хүүхдэд 2-3 хоногт томуугийн шинж илэрч болно
Вакцин тариулсан хүүхдэд 2-3 хоногт томуугийн шинж илэрч болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.