Г.Ёндон: ОХУ аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх БОЛОМЖГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: ОХУ аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх БОЛОМЖГҮЙ

No description available.

/2021.09.20/ Шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг нөхцөл байдалтай холбоотойгоор шатахуун импортлогчид, УУХҮЯ, АМГТГ-ынхантай Төрийн ордонд 11.00 цагаас уулзсан юм.

Өчигдрөөс хойш ШТС-ууд АИ92, АИ95 дууссан хэмээх бичиг нааж, бензин худалдаалахгүй байгаа юм. Мөн нэг жолоочид 20, 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоож байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан.

Тиймээс уг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга нар мэдээлэл өглөө.

ШУУД: Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийн асуудлаар тайлбар  хийж байна

УУХҮ-ийн сайд Г.Ёндон, "ОХУ-аас шатахууны 95 хувийг авдаг. Сар бүр ОХУ-аас хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 бензин татна гэж зөвшилцсөн байдаг. Тус улсын "Ангарская" үйлдвэр жил бүрийн 8,9 дүгээр сард засвар хийдэг учир шатахуун тасалдсан. Энэ засвар дуусаад бензин татахаар төлөвлөж байсан ч өчигдөр гэнэт аравдугаар сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн" гэв.

Тиймээс БНХАУ-аас бензины сарын нөөцийг татахаар болсон. ААН-үүд мөнгөө төлөөд, гэрээгээ байгуулчихсан байгаа гэлээ.

Төлөөллүүд БНХАУ-ын элчин сайдтай уулзсан. Өнөөдрийн байдлаар 4 хоногийн шатахууны нөөцтэй байгаа. 5-7 хоногийн дотор эхний шатахууныг оруулж ирэхээр төлөвлөж байна. Тэр хүртэл шатахууныг хязгаарлана.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон, "7,8 дугаар сард шатахуун маш их борлуулагддаг. 2014 оноос ОХУ-аас гэрээгээр тогтмол шатахуун татдаг болсон. Үүнээс өмнө заавал очиж уулзаж байж бензин авдаг байсан" гэсэн юм.

Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан шатахууны нөөцийн талаарх мэдээлийг хүргэсэн юм.

Газар тариалангийн салбарын өдөрлөг зохион байгууллаа
Газар тариалангийн салбарын өдөрлөг зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.