ОБЕГ-ын төлөөллүүд Франц улсад ажлын айлчлал хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ-ын төлөөллүүд Франц улсад ажлын айлчлал хийлээ

IMG_2214.jpg

/2021.09.21/ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцжээ.

Мөн Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх төслийн хүрээнд нийт 4 төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлж, холбогдох сургалтыг эхлүүлсэн аж.

Дараагийн ээлжийн автомашинууд энэ сарын сүүлээр нийлүүлэгдэх юм.

Эдгээр төслүүд нь автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байна гэв.

Эх сурвалж: ОБЕГ

Дархан хотын их сургуульд суралцагчдын тоог 2-3 дахих нэмэх боломжтой
Дархан хотын их сургуульд суралцагчдын тоог 2-3 дахих нэмэх боломжтой
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.