МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Л.ЦОГ Хөдөлмөрийн ХӨЛС-ийг цагаар тооцно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Л.ЦОГ Хөдөлмөрийн ХӨЛС-ийг цагаар тооцно

Л.Цог: Үндсэн хуулийн нэмэлтээс илүү аюултай зүйлс амьдрал дээр бий  болчихлоо

/2021.09.21/: Дэлхийн Монголчууд гэдэг улс төрийн нам байдаг гэдгийг энэ сонгуулиар иргэд мэдэж авах нь.

Тус намыг төлөөлж УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт УИХ-ын гишүүн асан Логийн Цог өрсөлдөж байна. Намын дарга Г.Тэмүүжин.Иргэн бүрийн төлөө уриатай. Энэ намын мөрийн хөтөлбөрөөс бусадтай давхцаагүй хэд хэдэн санаа байгааг энд онцоллоо.

Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцдог болно.

Эрүүл зөв хооллолт урт наслалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Гүний усны хэрэглээг багасгана.

Хөрш орнуудтай хийх худалдааны гэрээ хэлэлцээ сайжруулснаар худалдааны алдагдлаа багасгах,бүх аймаг сумдыг хатуу хучилттай замаар холбоод түүнийгээ “Миний нутаг” төсөл болгон хэрэгжүүлэхээр заажээ. Мянганы зам Миний нутаг болсон үргэлжилнэ.

Парламентад олонх суудал аваагүй намууд өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж тэр бүр байдаггүй. Гэвч намын төлөөлөл нь сонгогдсоноор хууль санаачлан батлуулах эрхтэй юм.

Ингэж үзвэл хэрвээ тус намаас нэр дэвшигч Логийн Цог УИХ-ын гишүүн болж чадвал дээрх асуудлуудаар хуулийн төсөл санаачилан ажиллах нь гэж ойлговол зохилтой. Мөрийн хөтөлбөртэй танилцах бол энд дарна уу.

“Эх түүхээрээ аялахуй” сэдэвт өглөөний музей нээлтээ хийлээ
“Эх түүхээрээ аялахуй” сэдэвт өглөөний музей нээлтээ хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.