АТГ-н мөрдөн шалгах ажиллагаанд 535 хэрэг шалгагдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-н мөрдөн шалгах ажиллагаанд 535 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

/2021.09.20/: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 535 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ

Халтиргаа үүсэх эрсдэлтэй хэсгүүдэд өнгөт хучилт хийж байна
Халтиргаа үүсэх эрсдэлтэй хэсгүүдэд өнгөт хучилт хийж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.