Од кино театрын голын замыг маргаашнаас 4 хоног хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Од кино театрын голын замыг маргаашнаас 4 хоног хаана

/2021.09.16/: 50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүргийн 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Од кино театрын голын замын "Хороолол" захын уулзвараас зүүн тийш 0,65км автозамын асфальт бетон хучилтын ажил есдүгээр сарын 17-ны 22:00 цагаас есдүгээр сарын 21-ний 06:00 цаг хүртэл хийгдэнэ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дээрх газарт өмнө нь авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гарааш байсан бөгөөд гараашуудыг буулгаж нийтийн эдэлбэр газрыг чөлөөлснөөр авто замын зорчих хэсгийг өргөсгөн явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавьж байна.

No photo description available.

Маргааш оройноос “Гурвалжингийн гүүр“-ийг 10 хоног засварлана
Маргааш оройноос “Гурвалжингийн гүүр“-ийг 10 хоног засварлана
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.