“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо

/2021.09.16/: “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилго болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” бодлогын хүрээнд Монгол Улсын Соёлын яам өнөөдөр “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт, Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны удирдлагууд, доктор профессор Э.Сонинтогос, С.Дулам, А.Цанжид, Т.Чулуун, Ж.Баянсан Ж.Долгорсүрэн, П.Батхуяг болон академич Г.Чулуунбаатар нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл бодлогын хүрээнд монгол хэл, гэр бүл, өв соёл, ёс суртахуун, нүүдэлчний ухаан гэх мэт 10 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санаа, шийдлийг Соёлын яамны бодлого чиглэлд тусгах юм. Мөн Соёлын яамны боловсруулж буй Бүх нийтийн соёлын боловсрол хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх асуудлаар салбарын эрдэмтэн, судлаачид санаа бодлоо хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: Соёлын яам

Монгол Улсын Төрийн тамга
Монгол Улсын Төрийн тамга
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.