/2021.09.15/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
НӨАТ нь 180-аад улсад хэрэгждэг хамгийн урт настай татварын тогтолцоо.
Хувь хэмжээний хувьд манай улс багадаа тооцогддог. ОХУ 20 хувь, урд хөрш маань 16 хувийн буцаан олголт олгодог.
Сангийн Сайд Б.Жавхлан: Анх НӨАТ-ын урамшуулал манай улсад эхлэхэд нийт ААН-ийн 45 хувь нь хамрагдсан байсан. Одоо энэ үзүүлэлт 67 болсон. Цаашдаа ААН-ийг бүрэн хамрагдуулдаг болгохыг зорьж байна. Гэсэн ч цаана нь 33 хувь төлөхгүй буюу далд эдийн засаг байсаар байна.
Татварын бодлогын хувьд энэ онд НӨАТ-ын орлого төлөвлөснөөс 30 хувиар өссөн. Үүнд татвар төлөгчийн суурь тэлсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Захуудад ч НӨАТ-ын баримтыг олгож байна. Дахин татварын өршөөл үзүүлэхгүй. Татвар төлөхгүй байх давлагаа, хандлагыг өөгшүүлэхгүй.
Мөн тэрбээр, "Энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ус, тог цахилгааны мөнгийг тэглэсэн. Энэ шийдвэр хэвээр үргэлжилнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс айл өрхүүд тог цахилгаан, усныхаа мөнгийг өмнөх тарифаараа төлөөд явах юм. Харин шахмал түлшний хөнгөлөлт дулааны улирал дуустал үргэлжилнэ" гэлээ.