Иргэн Та www.smartcar.mn болон www.torguuli.police.gov.mn сайтуудад хандан, тээврийн хэрэгслийнхээ дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Таны гарч ирж буй торгуулийн хэмжээ бол нийт торгуулийн тал нь юм.
Хэрэв 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль тус бүрийн 50%-ыг 2021 оны аравдугаар сарын 1-ны дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан үлдсэн 50% нь өршөөгдөх боломжтой юм.