/2021.09.07/: 2021 оны 8-р сарын 31-ний байдлаар Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын 88.9 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсанаас 69.9 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ-ын Verocell вакцин хийлгэжээ.
КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын 60.4 хувь нь аль нэг төрлийн вакцины I болон II тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Үүнээс өвчилсөн иргэдийн 6.8 хувь нь I тунд хамрагдсаны дараа, 53.6 хувь нь II тунд хамрагдсаны дараа өвчилжээ. Харин 39.6 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байна.
Эх сурвалж: ҮСХ