Төрөөс баримтлах мөнгөний бодлогын тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрөөс баримтлах мөнгөний бодлогын тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа

/2021.09.07/: Монголбанк 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын ЭЗБХ, БОХХААБХ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний Хөгжлийн Газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын банкны холбоо, “ТоС Холбоо” зэрэг төр, олон улсын болон дотоодын банк санхүүгийн салбарын нийт 20 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уг арга хэмжээнд “Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт”, “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт” сэдвээр Монголбанк, Үндэсний хөгжлийн газар, ХХААХҮЯ, Дэлхийн банк, ОУСК, ТоС холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс судалгааны ажлуудаа танилцуулж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид цаашид хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх, асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.

Дэлхий нийтэд тулгамдаад буй орлогын тэгш бус байдал, амьдралын чанар, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа тул цаг алдалгүй арга хэмжээ авч эхлэх, ингэхдээ урт хугацаанд манай орны онцлогт нийцсэн бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал гэж дүгнэлээ. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт болон амьдралын орчин-чанарыг сайжруулж, бодитой үр дүнд хүрэхэд төрийн байгууллагуудын урт хугацааг харсан тогтвортой, тууштай нэгдсэн бодлого, хувийн секторын санаачлага, технологийн дэвшил, олон улсын хамтын ажиллагаа чухал болох нь судалгаанаас харагдаж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах юм.

Хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлүүдийг ЭНЭ холбоосоор татан авах боломжтой.

“Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт” сэдвээр:

  1. Хүртээмжтэй өсөлт, Ч.Дэлгэржаргал (Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч
  2. Эдийн засгийн тогтвортой өсөлт, түүний хүчин зүйлс, Б.Дөлгөөн (Үндэсний хөгжлийн газрын дэд дарга)
  3. Some considerations on inclusive growth, Ж.Ганбаатар (Дэлхийн банкны зөвлөх)

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт сэдвээр:

  1. Уур амьсгалын өөрчлөлт ба Төв банкны оролцоо, Г.Мөнхбаяр (Монголбанкны Мөнгөний бодлогын газрын эдийн засагч)
  2. Уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуй, газар тариалангийн салбарт, Д.Батмөнх (ХХАХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Ph.D/)
  3. ОУСК-иас Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлж/хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны танилцуулга, Б.Батмөнх (ОУСК-ийн Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн)
  4. Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо Д.Энхзул, (“Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн зохицуулагч)
  5. Уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн үнэлгээ, тогтвортой санхүүжилт, М.Болдоо (ТоС Холбооны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч)
Тусгай орц найрлага бүхий Ногоон хоолоор үйлчилж байна
Тусгай орц найрлага бүхий Ногоон хоолоор үйлчилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.