Бээжингийн эмнэлэгт гал гарч, 29 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн эмнэлэгт гал гарч, 29 хүн амиа алджээ

At least 29 killed in Beijing hospital fire | World News | Sky News

/2023.04.19/: Мягмар гарагт Бээжин хотын эмнэлэгт гал гарсны улмаас хэвтэн эмчлүүлж байсан 29 хүн амь үрэгдсэн бөгөөд энэхүү хэрэгтэй холбогдуулан 12 хүнийг баривчилсан байна.

Чанфэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн байранд хийж байсан засварын ажлын улмаас гал гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа бөгөөд шатамхай будаг ашигласны улмаас гал хурдан дэгдсэн гэж Бээжингийн гал түймрийн албаны ажилтан Жао Ян лхагва гарагт мэдэгдэв.

Баривчлагдсан 12 хүний дунд тус эмнэлгийн дарга байгаа гэж Бээжингийн Олон нийтийн аюулгүй байдлын албаны ажилтан Сун Хайтао мэдэгдсэн байна.

Амиа алдагсдын 26 нь хэвтэн эмчлүүлж байсан өндөр настнууд бөгөөд тэдний дундаж нас нь 71 байсан бол хамгийн ахмад нь 88 настай байжээ. Фэнтай дүүргийн засгийн газрын орлогч дарга Ли Зонгронгийн хэлснээр уг галд нэг сувилагч, асрагч галд өртөн нас баржээ.

Нийт 142 хүнийг нүүлгэн шилжүүлсний 71 нь өвчтөн байгаа аж. Өнөөдрийн байдлаар шархадсан 39 хүн эмнэлэгт байгаа бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэж Бээжин хотын Эрүүл мэндийн комиссын орлогч дарга Ли Ан мэдэгдлээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийг Бернард гэгч эрхэм тэргүүлж, Элон Маск удаалжээ
Дэлхийн хамгийн баян хүмүүсийг Бернард гэгч эрхэм тэргүүлж, Элон Маск удаалжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.