Израйль Палестиний мөргөлдөөн: ЦАГ ХУГАЦААНЫ ҮЕЧЛЭЛЭЭР
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израйль Палестиний мөргөлдөөн: ЦАГ ХУГАЦААНЫ ҮЕЧЛЭЛЭЭР

See How Much You Know About the Israeli-Palestinian Conflict | Council on  Foreign Relations

/2023.04.13/ Энэ дэлхий дээр өдгөө газар нутгийн том, жижиг зуу гаруй мөргөлдөөн болж байна. Тухайлбал, азид 42, европ тивд 16, африкт 29 гэх мэт.

Мэдээж газар нутгийн мөргөлдөөнийг зохицуулсан олон улсын дүрэм цөөнгүй бий. НҮБ-ын дүрмийн хоёрдугаар зүйлийн 3 дах хэсэгт “НҮБ-ын бүх гишүүн улс олон лсын маргааныг олон улсын энхтайван, аюулгүй байдал, шударга ёсонд аюул учруулахгүйгээр эв зүйгээр шийдвэрлэж байна” гэж заасан байдаг бол 1928 онд батлагдсан Парисын гэрээнд Дайныг улстөрийн бодлогын хэрэгсэл болгохоос татгалзах тухай хэсэгт Маргааныг зөвхөн эв зүйгээр шийдвэрлэж байхыг улс орнуудад үүрэг болгосон гэх зэрэг зохицуулалтууд бий.

Гэсэн хэдий ч газар нутгийн мөргөлдөөн байсаар. Энэ удаад олон жил үргэлжилж буй Израйль-Палестиний мөргөлдөөний талаарх мэдээллийг түүхэн цаг хугацаагаар нь товчлон хүргэж байна.

1948 ОН: ИЗРАЙЛЬ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ЗАРЛАВ

1948 оны тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 181 дүгээр тогтоолыг гаргасан юм. Энэ бол Дэлхийн II дайнд хамгийн их зовлон амссан еврейчүүд Израйль улс байгуулах тогтоол байв. Энэ бол дэлхийн түүхэнд олон улсын байгууллага аливаа улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан анхны бөгөөд одоогоор сүүлийн түүхэн туршлага юм.

Ийнхүү Израйль улсыг байгуулахдаа Палестиний газар нутгийг хоёр хувааж, нэг талыг нь Араб, нөгөө талыг нь ийнхүү еврей үндэстнүүдэд өгсөн хэрэг. Энэ шийдвэр араб болон еврейчүүдийн хоорондох олон арван жилийн дайныг өдөөсөн юм.

Израйлийн тусгаар тогтнолоо зарласнаас хойшх хэдхэн хоногийн дараа Арабын 5 улсын цэрэг (Египет, Йордан, Ирак, Сири, Лебанон) тус улс руу дайран оров. Ингээд Израйль-Арабын дайн эхэлсэн түүхтэй.

Гэхдээ энэ дайнд Израйль ялалт байгуулсан гэж ойлгож болно. Шалтгаан нь, Израйлийг баруунтнууд буюу Англи, Франц улсууд дайнд дэмжин, шаардлагатай зүйлсээр хангаж байсан юм. Энэ дайныг Израйльчууд “Тусгаар тогтнолын төлөөх дайн” хэмээн нэрлэдэг.

1956 ОН: СУЭЦИЙН ХЯМРАЛ

Египет 1922 онд тусгаар тогтнож, 1953 онд Бүгд найрамдах улс болсон юм. Үүнээс удалгүй Египетийн ерөнхийлөгч Гамал Абдель Назер болов. Тэрбээр тухайн үед Европ-Азийг холбодог, Их Британийн мэдэлд байсан нэн чухал усан зам болох Суэцийн сувгийг өөрийн үндэстнийх хэмээн зарлан тунхагласан юм. Их Британи Египет хоёр улсын хооронд энэ сувагтай холбоотой олон удаагийн гэрээ, хэлэлцээр, үл ойлголцол зэрэг асуудал байсан ч ийнхүү Египет зарласан нь дайныг өдөөв.

Ингээд Израйль Египет рүү дайрж, улмаар Их Британи, Франц улсууд цэргээ оруулжээ. Энэ мөргөлдөөнд Египетийн тал маш их хохирол амссан. Харин АНУ, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр талууд энхийн гэрээ байгуулснаар энэ мөргөлдөөн дууссан юм. Үр дүнд нь Их Британийн Ерөнхий сайд огцорч, Суэцийн суваг Египетийн мэдэлд үлдлээ.

1967 ОН: ЗУРГААН ӨДӨР ҮРГЭЛЖИЛСЭН ДАЙН

Энэ дайныг Араб Израйлийн гуравдугаар дайн гэж нэрлэх нь бий. Израйлийн агаарын хүчин Египет рүү дайрч, хуурай замын цэргүүд нь Синайн хойгийг эзлэв. Ингээд Израйль Газын зурвас, Синай, Голаны өндөрлөгийг мэдэлдээ авлаа.

Энэ дайнаас болж хэдэн зуун мянган Палестинчүүд гэр оронгүй болж, дүрвэсэн юм.

1973 ОН: АРАБЫН НЭГДЭЛ ИЗРАЙЛЬ РУУ ДАЙРАВ

1973 оны аравдугаар сард Сири, Египет тэргүүлэн арабын орнууд нэгдэж Израйль руу дайрлаа. Энэ дайнд АНУ тэргүүтэй холбоотнууд Израйльд тусалснаар мөн л Израйльчууд ялалт байгуулсан юм. Сири болон Египет улсуудтай гал зогсоох гэрээнд 1974 онд гарын үсэг зуржээ.

1979 оны гуравдугаар сарын 26-нд Израйль, Египет улсууд энхийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь хоёр улсын хооронд бүтэн 30 жил үргэлжилсэн дайн, тэмцэл, мөргөлдөөнийг эцэс болгох найдварыг төрүүлжээ. Ингэснээр Израйль Синайн хойгийг Египетэд буцаан өгч, харин Египет Израйлийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцааг тогтоосон юм.

1982 ОН: ЛИВАНЫ ДАЙН

Ливан буюу Лебанон (Lebanon)

Дэлхийн хамгийн том амьд организм юу вэ?
Дэлхийн хамгийн том амьд организм юу вэ?
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.